vlog

Conveyor, Oyu Tolgoi

Бидний тухай

Хүн төрөлхтний хөгжилд нэн чухал түүхий эдийг нийлүүлэхээр ээлтэй, дэвшилтэт замаар ажиллана

35

Улс

49,000

Ажилтан

Бид уурхай, хайлуулах, боловсруулах үйлдвэр, борлуулалтын төв, өгөгдлийн удирдлагын төв, судалгаа хөгжлийн лаборатори, хиймэл оюун ухааны төв ажиллуулах зэргээр дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулж байна. Манай геологичид алс хязгаар газар нутгуудыг судалж, манай байгаль хамгаалагчид Канадын хүрэн баавгай, Австралийн баруун эргийн нүүдлийн шувуудыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэдэг. Үйлдвэрлэдэг түүхий эдээ дэлхий даяарх хэрэглэгчдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэхийн төлөө манай маркетингийн баг ажилладаг.

Бид дэлхийн хамгийн том робот, бас хамгийн жижиг роботыг (түүнийг Марк гэж нэрлэдэг) зохион бүтээсэн. Рио Тинто групп очир эрдэнийн уурхайгаа эрчим хүчээр хангах зорилгоор Арктикийн тойргоос урагш 200 км газарт салхин цахилгаан станц байгуулсан. Мөн 2018 онд малтмал түлш, түүний дотор нүүрсний бизнесээс татгалзсан цор ганц уул уурхайн томоохон компани болсон юм. Бид уур амьсгалын өөрчлөлтийн шийдэлд гар бие оролцох чин хүсэл эрмэлзэлтэй төдийгүй үүнийгээ ч бодитой ажил хэрэг болгон, хувь нэмр оруулсаар байна.

Бид Худалдан авагчдынхаа эрэлт хэрэгцээг хангах, хөрөнгө оруулалтыг сахилга баттай хуваарилах, чанартай төслүүд, урт хугацаанд таатай нөхцөл бүхий салбарт хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигчдэдээ онцгой үр өгөөж өгч ажиллахыг бид эрмэлздэг.

Манай компани Испанийн Андалусиа мужийн Рио Тинто голын эрэгт 1873 онд байгуулагдсан. Бид өнөөг хүртэл хийж бүтээсэн бүхнээрээ бид бахархдаг.

Манай хамт олон Рио Тинтогийн ирээдүй улам тод гэрэлтэх ирээдүйд итгэдэг, түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг.

Бидний үнэт зүйлс

Санаа тавих

Хамт олон, нутгийн иргэд, хүрээлэн буйорчиндоо санаа тавих

Зоригтой байх

Шинийг санаачлах, санал бодлоо илэрхийлэх,зөв зүйлийг хийх зоригтой байх

Сониуч байх

Хамтран ажиллах, суралцах, шинийг зохион бүтээх хүсэл эрмэлзэлтэй,сониуч байх

Санаа тавих, зоригтой байх, сониуч байх бидний үнэт зүйлс нь манай хамт олны хэрхэн ажиллаж, бие биедээ хэрхэн хандах хандлагыг чиглүүлнэ.

Үйл ажиллагаа явуулж буй орон нутаг, хамт олон, хүрээлэн буй орчинд санаа тавих:

Бид эргэн тойрныхоо хүмүүсийн бие, сэтгэлийн аюулгүй байдал, сайн сайханд нэн тэргүүнд анхаарал тавьж ажилладаг. Бид бусдыг хүндэтгэж, итгэлцэл бүхий харилцаа бэхжүүлж, өөрсдийн үйлдлийн үр нөлөөг анхаардаг. Бид хамт олон, орон нутаг, байгаль дэлхийн сайн сайхан ирээдүйд хувь нэмэр оруулахыг эрэлхийлдэг.

Шинийг санаачлах, санал бодлоо хэлэх, зөв зүйлийг хийх зоригтой байх:

Бид ёс зүйтэй байж, буруу зүйлсийн эсрэг дуугарч, холбогдох шийдвэрийг гаргадаг. Шинэ зүйлс туршихаас айдаггүй. Хэцүү ярвигтай нөхцөл байдлыг бид эергээр хүлээн авч, хамтын зорилгоо биелүүлэхийн төлөө тууштай байдаг.

Хамтран ажиллах, суралцах, шинийг зохион бүтээх хүсэл эрмэлзэлтэй, сониуч байх:

Олон ургалч санал санаачилгыг дэмжиж, ганцаараа биш багаараа хамтран ажилладаг. Бид аливааг илүү сайн, улам аюулгүй хийх арга замыг байнга эрэлхийлж, үргэлж суралцаж байдаг. Бусдаас, бас эргэн тойрноосоо бид урам зориг авч байдаг.

Манай стратеги

Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үйлсийг бид бизнесийнхээ үндсэн зорилт болгож байна. 2021 онд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах 1 ба 2 дугаар цар хүрээг шинээр тодорхойлж, дараах гурван чиглэлд бизнесийн стратегийг төлөвлөөд байна. Үүнд:

  • Сэргээгдэх эрчим хүч ашиглах, үйлдвэрлэлийн процессыг цахилгаанжуулах, цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах замаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах явцыг түргэсгэх.
  • Нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэхэд жинтэй хувь нэмэр оруулахуйц түүхий эдийн бизнест хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, зэс болон зай хураагуур, сайн чанарын төмрийн хүдрийн бизнесээ тэлэх.
  • Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа түргэн хугацаанд бууруулах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгох бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх.

Эдгээр зорилтоо биелүүлэхийн тулд засгийн газар, орон нутаг, хэрэглэгчид, их сургуулиуд болон бусад хамтрагчидтайгаа бид нягт хамтран ажиллаж байна. Ингэхдээ хөрөнгө оруулалтаа ухаалгаар удирдахын зэрэгцээ ногдол ашиг үргэлжлүүлж өгсөөр байх болно. Санхүүгийн нөөц боломждоо тулгуурлан уул уурхайн бүхий л циклийн үед ашиг орлого өгөхүйц дэлхийн түвшний орд, хөрөнгүүдийг хөгжүүлэх, бас зайлсхийх аргагүй түүхий эдийн үнийн уналтаас бизнесээ хамгаалахад чиглэж ажиллана.

  • AutoHaul, Pilbara

    Автоматжуулалт

    Бид шинэ технологиудыг ашиглан үйл ажиллагаагаа илүү үр ашигтай, аюулгүй, байгаль орчинд ээлтэй болгож байна.
  • Drone

    Ухаалаг уурхай

    Өгөгдөл бол манай хамгийн үнэ цэнтэй хөрөнгийн нэг. Энэ мэдээллийг ухаалаг дүн шинжилгээ, хиймэл оюун, машин сургалт, автоматжуулалттай нэгтгэн ашигласнаар манай бизнес илүү аюулгүй, илүү бүтээмжтэй болсоор байна.
  • Blueberries in palm

    Инновацын төлөөх түншлэл

    Хөрөнгө оруулагчийн өгөөжийг хуримтлуулах, өсгөхийн зэрэгцээ уул уурхайн
    төслүүдээс бий болох үнэ цэнийг илүү оновчтой хуваарилах, тухайн улсын засгийн
    газар, иргэдэд тогтвортой үнэ цэн бүтээж өгөх, дэлхийд эрэлт хэрэгцээтэй ашигт
    малтмалыг байгальд ээлтэй аргаар тогтвортой ханган нийлүүлэх шилдэг арга
    замуудын талаарх аливаа шинэ санал санаачилгыг бид ямагт нээлттэй хүлээж авдаг.
Traffic at night, Mongolia

Бизнесийн үйл ажиллагаа

Рио Тинто нь дэлхийн 36 улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, эрдэс бүтээгдэхүүний компани юм.
Mapping tool

Инновац

Анхдагч байх хүсэл тэмүүлэл биднийг урагш хөтөлдөг