vlog

Mapping tool

Инновац

Дэвшилд тэмүүлэхүй

Бид 1990-ээд онд Австралийн уугуул иргэдтэй газрын хэлэлцээрт хүрснээс эхлээд дэлхийн зах зээлд хариуцлагатай аргаар үйлдвэрлэснийг нь баталгаажуулсан хөнгөн цагааныг анх удаа нийлүүлж, манай гарагийн хамгийн том робот ажиллагаатай уурхайг байгуулж, тасралтгүй хөгжих хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн хамтдаа урагшилсаар байна. 

Анхны ухаалаг уурхайгаа бүтээн байгуулж байна

2.6 тэрбум ам.долларын өртөгтэй хөрөнгө оруулалт бүхий баруун Австрали дахь Гудай-Дарри төмрийн хүдрийн төсөл маань манай анхны ухаалаг уурхай болох юм. Бид Гудай-Дарри төсөлд жолоочгүй хүнд даацын ачааны машин, жолоочгүй галт тэрэг, автомат өрмийн машин гээд Рио Тинто хэдийн хэрэглээнд нэвтэрсэн технологиудыг хэрэглэж байгаагаас гадна дизайны 70 гаруй инновацыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Бид уурхайн үйл ажиллагаа, загварчлалын иж бүрэн систем ашиглахаар төлөвлөсөн. Тухайлбал, АНУ-ын Сансар судлалын агентлагийн (NASA) анх нэвтрүүлсэн, сансрын станц зэрэг биет орчны виртуал загварыг бүтээн, янз бүрийн нөхцөл байдлыг шуурхай туршин шалгах боломжтой дижитал ихрийн (digital twin) технологийг хэрэглэж байна. Дижитал ихрийн систем нь боловсруулах үйлдвэрүүдээс ирсэн бодит өгөгдлийг загварчлал, үйлдвэрлэл зэрэг талбарын түүхэн мэдээлэлтэй нэгтгэн боловсруулдаг. Ингэснээр хол ажиллаж байгаа хяналтын төвийн ажилтнууд уурхайн талбар дээрх ажилтнуудтай нэгэн зэрэг ижил мэдээлэл хүлээн авч, хэдэн цаг, өдрийн дараах мэдээлэл дээр биш хэдхэн секундийн дотор ирсэн бодит цагийн өгөгдөл дээр үндэслэн шийдвэр гаргах боломж бүрдэнэ. Түүнчлэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга замуудыг туршихдаа үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдуулж, тоног төхөөрөмжийн эвдрэл учруулалгүй аюулгүй ажиллаж чадна.

Гудай-Дарри төсөл нь автоматжуулалт, өгөгдлийн хэрэглээний тал дээр шинэ жишиг тогтоож, уул уурхайн салбарын аюулгүй ажиллагаа, бүтээмжийг сайжруулна.

Холбоотой мэдээлэл

AutoHaul, Pilbara

Автоматжуулалт

Бид үйл ажиллагаагаа илүү бүтээмжтэй, осол аюулгүй, байгаль орчинд ээлтэй болгохын тулд дэвшилтэт технологийг нэвтрүүлж ажилладаг.
Blueberries in palm

Инновацын төлөөх түншлэл

Засгийн газар, орон нутаг, харилцагч, худалдан авагч, ханган нийлүүлэгч талуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр бидний сэтгэлгээ, ур чадвар, хамтын үр ашиг бүтээх нөөц боломж улам бүр нэмэгдэж байна
Drone

Ухаалаг уурхай

Мэдээлэл, өгөгдлийг ухаалаг задлан шинжилгээ, хиймэл оюун ухаан, компьютерын тооцоолол, автоматжуулалттай хослуулснаар манай бизнес илүү осол аюулгүй, өндөр бүтээмжтэй болж байна.