vlog

Drone

Ухаалаг уурхай

Өгөгдөл бол манай хамгийн үнэ цэнтэй хөрөнгийн нэг

Манай автоматжуулсан өрмийн машин, ачааны машин, экскаватор, туузан дамжуулагч, галт тэрэг, хөлөг онгоцны өдөр тутмын ажиллагаанаас асар их хэмжээний, үнэ цэнтэй өгөгдөл бий болж байдаг. Энэхүү өгөгдөлд ухаалаг задлан шинжилгээ, хиймэл оюун ухаан, машин сургалт, автоматжуулалттай хамт ашигласнаар манай бизнес илүү аюулгүй, илүү бүтээмжтэй болсоор байна.

Мөн бид задлан шинжилгээ, автоматжуулалт, хөрөнгийн удирдлага, цаг уурын өөрчлөлт, хүдрийн биетийн талаарх мэдлэг, гүний уурхай, ил уурхай, боловсруулалтын чиглэлээр төгөлдөршлийн төв байгуулсан. Эдгээр төв нь манай технологийн тэргүүлэх мэргэжилтнүүдийг дэлхийн өнцөг бүр дэх салбаруудтай холбодог. Энэ багууд гамшгийн эрсдэлийг удирдах, хөрөнгийн аюулгүй ажиллагаа, үйл ажиллагааны төгөлдөршлийг хангахад чиглэсэн техникийн оновчтой шийдэл, шийдвэр боловсруулах талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

New Zealand's Aluminium Smelter VR

Аюулгүй ажиллагааг хангахад виртуал дүрслэлийг ашиглаж байна

Бид хамт олныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор Шинэ Зеландын Хөнгөн цагаан хайлуулах үйлдвэртээ виртуал дүрслэл ашиглаж байна.

Дэлгэрэнгүй

Тэд үйлдвэрийнхээ 3 хэмжээст виртуал загварыг бүтээгээд, энэхүү загвар дээрээ осол гарсан орчин, нөхцөлийг үлгэрлэн харуулдаг. Ингэснээр хүмүүс компьютерын дэлгэцийн ард аюулгүй орчноос бодит мэт виртуал орчинд орж, болсон үйл явдлыг ухрааж үзэх, өөр өөр өнцөг, байрлалаас харах боломж бүрджээ. Жишээлбэл, жолооч, операторууд өртсөн ослын хувьд л гэхэд ослын үед жолоочийн хоёр талын харагдах орчинд юу багтаж байсныг үзүүлдэг. Ингэснээр нүдэнд үл харагдах аюултай бүсийг олж тогтоох боломжтой болох юм.

Виртуал дүрслэл ашигласнаар ослын шалтгааныг хурдан тогтоохоос гадна үүнтэй төстэй осол ахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй тодорхойлж, хэрэгжүүлдэг болжээ.

Уурхайн автоматжуулалтын систем

Өгөгдлөөс үйл ажиллагаагаа ойлгож судлах нь

Уурхайн автоматжуулалтын систем (УАС) нь үндсэндээ сүлжээний серверийн программ шиг ажиллаж, манай уурхайнуудын 98%-аас өгөгдөл татан авч, дата олборлолт (data mining) хийдэг.

Уг систем боловсронгуй алгоритм ашиглан мэдээллийг нийтлэг загварт оруулан бэлддэг. Дараагийн шатанд RTVis ™ буюу Рио Тинто-гийн дүрслэлийн систем (РТДС) нь энэ мэдээллийг хүснэгт, график, бүдүүвч хэлбэрт оруулж, үйл ажиллагааны удирдлагын хянах самбарт дүрслэн харуулдаг.

RTVis screenshot

Манай автомат удирдлагатай тоног төхөөрөмжүүд өөр өөр үйлдвэрлэгчтэй холбогдсон байдаг. УАС нь төхөөрөмжүүдийн ажиллагааг нэгтгэж харах боломжийг бүрдүүлдэг.

Мөн бид системүүдээ гаргууд ашиглахын тулд хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн. Хүдрийн биетийн загвар гаргах, машин техникийн ашиглалтын хуваарь харуулах, тэсэлгээний тооцоо хийх, тэсэлгээг хянах зэрэг ажлыг бид автоматаар гүйцэтгэж чадна. Автомат удирдлагатай ачааны машинуудын хурдыг илүү оновчтой тохируулах, хүлээлгийн хугацааг багасгах зэрэг жижиг сайжруулалт хийсний дүнд үйлдвэрлэлийн бүтээмж ихээхэн нэмэгджээ.

Weipa port

Өгөгдөл олборлолт

Хиймэл дагуул ачааны автомашины байршлаас эхлээд манай дараагийн орд хаанаас илэрч болох хүртэлх тоймгүй олон зүйлийг илэрхийлсэн асар их хэмжээний өгөгдлийг бидэнд дамжуулдаг.

Дэлгэрэнгүй

Бид өгөгдөлд дүн шинжилгээ хийж, микросекундийн дотор шийдвэр гаргах чадвартай компьютерын системүүд бүтээсэн. Төмрийн хүдрийн бутлуур ачааны машинуудтай алсаас холбогдож, нэмэлт хүдэр хэрэгтэй болсныг мэдээлнэ. Уипа дахь манай хөнгөн цагааны хүдрийн уурхайд математикийн тусгай програм усан боомтын төлөвлөгч нарт хэдэн зуун хөлөг онгоцны бүтэн жилийн хөдөлгөөнийг удирдан зохицуулах ажилд нь тусалдаг. Ийнхүү тоон мэдээллийг ашигласнаар сул зогсолт, эрчим хүчний хэрэглээг багасган үйл ажиллагааны зардлыг хэмнэж байна.

RTVisTM

Гурван хэмжээст дүрслэлийн хэрэгсэл

Бид уурхайн үйл ажиллагааг дотор нь байгаа мэт харахад туслах RTVisTM буюу Рио Тинтогийн дүрслэлийн систем (РТДС)-ийг 3 хэмжээст тоглоомын орчинд хөгжүүлэн бүтээлээ. Уг системийг ашиглан уурхайн талбай дээгүүр нисэж байгаа мэт өндрөөс харж, нарийвчлан харах шаардлагатай хэсгүүд рүү доошлон очиж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Экскаваторын дээгүүр эргэлдэн нисэх, ачааны машины араас дагах, хүдрийн биетийг шалгах зэрэг ажлыг уг системээр гүйцэтгэж чадна.

Энэхүү програм нь геологи, геотехник, өрөмдлөг, тэсэлгээ, үйлдвэрлэл, төлөвлөлтийг нэгтгэж, газрын гадаргын болон хөрсөн доорх онцлог шинжийг дүрсэлдэг. Түүнчлэн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, илүү оновчтой шийдвэр гаргахад туслах аналитикийн олон янзын хэрэгслүүд бий.

RTVis™

РТДС нь өрөмдлөг болон тэсэлгээг илүү нарийвчлалтай болгох, тэсрэх бодисын хэрэглээг хэмнэх, хаягдал ангилан ялгалтыг сайжруулах (ингэснээр манай ачааны машинууд хаягдал багатай, агуулга өндөртэй хүдэр зөөдөг) зэргээр манай үйл ажиллагаанд олон талын ашиг тус өгч, бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулж байна.

Манай уурхайнуудын 98%-д нийт 1,700 хүн РТДС системийг ашиглаж байна. Уг программд хийгдсэн аливаа шинэчлэл дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй бүх уурхайд хэдхэн цагийн дотор нэвтэрч, групп даяарх бүхий л бизнесийн уялдаа холбоог хангахын дээр хөдөлмөр хөнгөвчилж, цаг хугацаа, өртөг зардлыг асар ихээр хэмнэж байна.

РТДС манай үйл ажиллагаанд хэрэгцээтэй шинэ мэдлэг, мэдээллийг бий болгож, үнэ цэн бүтээн бидний өрсөлдөх чадварыг улам сайжруулдаг.

  • Matrix-style data running down the screen

    Хяналт

    Бид дэлхий даяарх 60 гаруй салбарынхаа нийт 4,000 гаруй машин механизмыг өдрийн 24 цагийн турш тогтмол хянадаг.
  • Haul truck

    Мэдээлэл цуглуулах

    Манай ачааны машин бүрд хэдэн секунд тутам дохио илгээх 45 орчим цахим дохиолол суурилуулсан байдаг бөгөөд эдгээр нь өдөр тутам гео-байршлын 30 сая гаруй дохио илгээдэг.