vlog

Traffic at night, Mongolia

Бизнесийн үйл ажиллагаа

Бид дэлхийн 35 улсад уул уурхай, металл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Бидний зорилго бол хүн төрөлхтний хөгжил дэвшилд амин чухал түүхий эдийг үйлдвэрлэх явдал юм.

Бизнесийн бүтэц

  • Төмрийн хүдэр
  • Хөнгөн цагаан
  • Зэс
  • Эрдэс
  • Арилжаа

Бид төмрийн хүдрийн дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг билээ. Манай төмрийн хүдрийн аж үйлдвэрийн цогцолборт 17 сүлжээ уурхай, ачиж буулгах дөрвөн боомтын байгууламж, баруун Австралийн Пилбарагийн бүс нутагт 2,000 км төмөр замын сүлжээ, холбогдох дэд бүтэц багтдаг. Төмрийн хүдрийн хайгуул, олборлолтыг үр ашигтай явуулахад өгөгдлийн шинжилгээ чухал үүрэгтэй. Перт хот дахь манай Үйл ажиллагааны төв нь үйл ажиллагааг бодит цагт удирдан явуулах, аливаа өөрчлөлтөд нэн даруй хариу үйлдэл үзүүлэх зорилгоор хиймэл оюун ухаан, автоматжуулалт, робот технологи зэрэг дараа үеийн технологи ашигладаг. Анхны алсын зайн бүрэн автомат, хүнд даацын ачааны төмөр замын сүлжээ болох AutoHaul™ систем маань дэлхий дээрх хамгийн том робот техник юм. Эдгээр технологийн ачаар бид сайн чанарын төмрийн хүдэр, түүний дотор Pilbara Blend™ нэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд найдвартай, аюулгүй нийлүүлдэг.

Мөн баруун Австралийн Дэмпиер Солт компанийн гурван сүлжээ уурхай манай төмрийн хүдрийн бизнест багтдаг.

Үйл ажиллагаа

  • Баруун Австрали дахь 17 цогц уурхай
  • Төмрийн хүдрийн 5 төрлийн бүтээгдэхүүн
  • Ачиж буулгах 4 боомтын байгууламж
  • Давсны 3 олборлох үйл ажиллагаа

Хөнгөн цагаан

Бид хөнгөн цагааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ба өргөн цар хүрээтэй, босоо бүтэцтэй цогц үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, хөнгөн цагааны хүдрийн уурхай, хариуцлагатай үйлдвэрлэлийн батламжтай хөнгөн цагаан үйлдвэрлэдэг хөнгөн цагааны исэл баяжуулах, хайлуулах үйлдвэр багтана.

Энэхүү үйл явцыг эхнээс нь дуустал өөрсдөө удирдсанаар хэрэглэгчдээ чанартай бүтэгдэхүүнээр найдвартай, үр ашигтай хангах чаддаг. Далайн тээврийн худалдаанд зориулсан сайн чанарын хөнгөн цагааны хүдрээс эхлээд ундаа савлах зориулалттай, хариуцлагатай эх үүсвэртэй хөнгөн цагаан, автомашин үйлдвэрлэлийн салбарт зориулсан шинэ, илүү хөнгөн хайлш зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн орно.

Канад дахь манай уурхайн үйл ажиллагаа үр ашигт зардлын үзүүлэлтээр салбартаа эхний аравт багтдаг ба цэвэр, сэргээгдэх усан цахилгаан эрчим хүчээр хөнгөн цагаан үйлдвэрлэдэг. Бритиш Колумбиа мужид орших манай Китимат хайлуулах үйлдвэр 2015 онд технологийн шинэчлэлт хийснээс хойш хоёр дахин их хөнгөн цагааныг хоёр дахин бага хүлэмжийн хий ялгаруулан үйлдвэрлэж байна. Мөн манай удирдлага доорх Атлантик Оперэйшн хайлуулах үйлдвэр нь салбарын дунджаас даруй тавны нэгээр бага хүлэмжийн хий ялгаруулдаг.

Үйл ажиллагаа

  • Австрали, Бразил, Гвиней дэх хөнгөн цагааны хүдрийн 4 уурхай
  • Австрали, Бразил, Канад улсад хөнгөн цагаан исэл баяжуулах 4 үйлдвэр
  • Канад, Австрали, Шинэ Зеланд, Исланд, Оман улсад хөнгөн цагаан хайлуулах 14 үйлдвэр
  • Канад дахь 7 усан цахилгаан станцаас эрчим хүчээ 100% хангадаг

Зэс

Зэс нь цахилгаанжуулалт, эрчим хүчний үйлдвэрлэл, түүний дотор сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэлд чухал үүрэгтэй учраас нүүрстөрөгч багатай ирээдүйд онцгой ач холбогдолтой. Бид Монгол Улсаас эхлээд Чили, АНУ хүртэл дэлхий даяар үйл ажиллагаа явуулж, хайгуулаас нөхөн сэргээлт хүртэлх уурхайн мөчлөгийн үе шатуудад ажилладаг. Манай Кеннекоттын уурхай болон Оюу толгой уурхай дэлхийд анх удаа Коппер Марк буюу ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар шагнуулж, зэсийн хариуцлагатай үйлдвэрлэл явуулдаг болохоо баталгаажуулсан.

Сэргээгдэх эрчим хүчний шаардлага, хотжилт, аж үйлдвэржилт өсөн нэмэгдэхийн хэрээр дэлхий нийтийн зэсийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэх төлөвтэй байна. Цахилгаанжуулалт, эрчим хүний үйлдвэрлэлд зэс онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тухайлбал, нэг мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай салхин турбин хэдэн зуун айл өрхийг цахилгаанаар хангахад хангалттай ба гурван гаруй тонн зэс шаардлагатай.

Үйл ажиллагаа

  • АНУ, Монгол, Чили улсад 3 зэсийн уурхай
  • АНУ, Монгол, Чили улсад зэсийн өсөлтийн 3 төсөл
  • Кеннекот болон Оюу толгой уурхай Коппер Марк буюу ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар шагнуулж, зэсийн хариуцлагатай үйлдвэрлэл явуулдаг болохоо баталгаажуулсан.

Манай Эрдсийн бүтээгдэхүүний групп нь хөдөө аж ахуйгаас эхлээд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин үйлдвэрлэл зэрэг олон салбарыг шаардлагатай түүхий эд материалаар хангадаг. Бид Африк, Канад, АНУ дахь үйл ажиллагаанаасаа дээд зэрэглэлийн, хольц багатай төмрийн хүдрийн үрлэн бөмбөлөг болон баяжмал, титаны давхар исэл, борын хүчлийн давс үйлдвэрлэдэг. Бид өндөр зэрэглэлийн хүдрийн биетээс үнэ цэн гаргаж авах, шинэ түүхий эд хөгжүүлэх зэргээр Рио Тинтогийн тогтвортой өсөлтөд хувь нэмрээ оруулдаг. Уурхайн хаягдлыг сэргээн, дайвар бүтээгдэхүүнийг гарган авснаар гол эрдсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед хамрах хүрээгээ ч тэлж байна.

Мөн манай эрдсийн группийн үйл ажиллагаанд очир эрдэнийн хайгуул, олборлолт, борлуулалт, маркетингийн иж бүрэн бизнес ордог. Хариуцлагатай гоёл чимэглэлийн зөвлөлийн үүсгэн байгуулагч гишүүний хувьд бид гоёл чимэглэлийн нийлүүлэлтийн сүлжээнд хариуцлагатай, ёс зүйтэй нийгмийн болон байгаль орчны сайн туршлагыг дэмжин үйл ажиллагаагаа явуулдаг.

Мөн манай компани нь байгалийн энэхүү хосгүй үнэт эрдэнэсийн найдвартай манаа болж, очир эрдэнэ олборлогчдын нэр хүндийг өндөрт өргөж яваа Дэлхийн очир эрдэнийн зөвлөл, Очир эрдэнэ үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн билээ.

Үйл ажиллагаа

  • 7 уурхай
  • 6 улс
  • 4 салбар:
    • Борын хүчлийн давс
    • Очир эрдэнэ
    • Төмрийн хүдрийн баяжмал, үрлэн бөмбөлөг
    • Титаны давхар исэл

Арилжаа

Манай Арилжааны группийн үйл ажиллагаанд олон улсын худалдаа, маркетинг, ханган нийлүүлэлт, далайн тээвэр болон материал, техникийн хангамж багтдаг. Дэлхий даяар худалдаалж, худалдан авч, тээвэрлэж буй бүтээгдэхүүн бүрээсээ олж авсан ур чадвар, мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан хэрэглэгч, зах зээлийн эрэлт хэрэгцээг таних, зах зээл болоод хөрөнгө хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, шийдвэр гаргалтаа түргэвчлэх, нэмэлт үнэ цэн бий болгохын төлөө хэрэглэгчид, ханган нийлүүлэгчидтэй түншлэхэд анхаардаг.

Манай ханган нийлүүлэлтийн сүлжээ:

  • Хятад улсад боомт дагасан борлуулалтын 9 байгууламж
  • Хэдийд ч ашиглалтад байдаг 230 гэрээт болон өөрийн өмчийн ачаа тээврийн усан онгоц

Бид юу хийдэг вэ?

  • 1. Хайгуул, үнэлгээ
  • 2. Хөгжүүлэлт, инноваци
  • 3. Олборлолт, боловсруулалт
  • 4. Зах зээл, түгээлт
  • 5. Зорилгын дахин тодорхойлолт ба зориулалтын өөрчлөлт

Эрдэс, ашигт малтмалын нөөцийг нээн илрүүлэхийн тулд бид хайгуулын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи ашиглаж байна. Шинэ эрдэс бүтээгдэхүүн, ашигт малтмалыг судлахдаа бид хэрэглэгчид, орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг харгалздаг. Түүнчлэн ирээдүйд үүсэж болзошгүй нийгэм, байгаль орчны нөлөө, үйл ажиллагааныхаа төрөлжилт, тэнцвэрт байдалд онцгой анхаардаг.

Рио Тинтод хайгуул хийх нь дэлхийн хамгийн сайхан ажлын нэг юм.

Бид боломжит үйл ажиллагааг судалж үнэлэхдээ эрсдэл, боломжит үр өгөөж, урт хугацааны тогтвортой байдал, үнэ цэнд голлон анхаардаг. Нэгэнт хөрөнгө оруулалтын шийдвэр батлагдсаны дараа үйл ажиллагаа тус бүрчлэн загвар гаргаж, ингэх явцдаа оролцогч талуудын саналыг авч, оролцуулдаг. Бид шинэ уурхайн талбарыг бүтээн байгуулахдаа оновчтой, урт хугацааны бүтээмж бий болгохын зэрэгцээ эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахыг зорьж ажилладаг.

Бид Засгийн газар, орон нутаг, хэрэглэгчид, ханган нийлүүлэгчид оролцогч талуудтай түншилдэг. Ийнхүү хамтран ажиллах нь бидний сэтгэлгээ, чадавхыг тэлэхэд дэм болж, улмаар харилцан ашигтай үр өгөөж бий болгоход ач холбогдолтой байдаг.

Аюулгүй уурхайн талбар бүтээмжтэй өндөртэй байдаг. Аюулгүй, бүтээмжтэй байлгахад бидний хувьд дэвшилтэт технологи улам чухал үүрэгтэй болж байна. Бид тэргүүн туршлагуудаа хуваалцаж, үйлдвэрлэлийн зардлыг бага байлгахад чиглэсэн аюулгүй, байгаль орчны хувьд хариуцлагатай ажлын арга барил, өндөр гүйцэтгэлтэй соёлыг группийнхээ хэмжээнд түгээн дэлгэрүүлдэг.

Үүний зэрэгцээ бид үйл ажиллагаа явуулахдаа ажлын байр бий болгон, татвар, хураамж болон бусад төлбөр төлж, орон нутгийн компаниудтай гэрээлж тэднийг дэмжин, нутгийн иргэдэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх зэргээр орон нутгийн эдийн засагт үр өгөөжөө өгөхийг зорьдог. Түүнчлэн үндэсний ба орон нутгийн төлөвлөгөөтэй нийцүүлэн үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, уурхайн үйл ажиллагаа хаагдсаны дараа ч нутгийн иргэд удаан хугацаанд хөгжин дэвшсээр байх боломж бүрдүүлдэг. Бидний зорилго бол үйл ажиллагааныхаа нүүрстөрөгчийн хийн ялгаралтыг 2050 он гэхэд тэг түвшинд хүргэх явдал юм.

Бизнесийн түншүүд, ажилтнууд, нутгийн иргэд, байгаль орчныг ойлгож хүндэтгэснээр бид бүх талуудад тогтвортой үнэ цэнийг бий болгож чаддаг.

Бидний үйлдвэрлэдэг эрдэс, металлууд нүүрстөрөгч багатай ирээдүйд шилжихэд чухал үүрэгтэй бөгөөд автомашинаас эхлээд кофены аяга, ухаалаг утас хүртэл өдөр тутмын асар олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг. Манай Арилжааны баг бүтээгдэхүүнээ зах зээл болон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж ажилладаг. Төмөр зам, боомт, хөлөг онгоцны сүлжээнийхээ тусламжтайгаар бид бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид аюулгүй, үр ашигтай, найдвартай хүргэх логистикийг хянаж чаддаг.

Олборлолт дууссаны дараа эерэг өөрчлөлтийг бий болгож, өвлүүлэхийн төлөө бид уурхайгаа загварчилж, ажиллуулахыг зорьдог. Бид уурхайн хаалтын төлөвлөлтөд бүх талууд, түүний дотор нутгийн уугуул иргэд, Засгийн газар, ажилтнууд, орон нутгийн иргэдтэй харилцаж идэвхтэй оролцуулдаг.

Ийнхүү тухайн газарт нөхөн сэргээлт хийн байгалийн нөөц газар болгох эсвэл зориулалтыг өөрчлөн хөнгөн үйлдвэрлэлийн бүс болгох боломжтой. Бид уурхай тус бүрийнхээ нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг жил бүр хянаж байдаг. Ирээдүйгээ харж төлөвлөх, үйл ажиллагаа явуулах манай алсын хараатай ажлын арга барил нь аюулгүй, хариуцлагатай, ашигтай бизнес эрхлэхэд бидний хувьд шийдвэрлэх үүрэгтэй билээ.

  • wave

Өсөлт

Бид өөрийн үйл ажиллагааны дамжлага бүрд нэмүү өртөг бүтээж, өндөр чанартай төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг.