vlog

Хүртээмжтэй байдал


Хүн бүрд хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар цахим хуудасны ач холбогдлыг бид сайн ойлгодог. Бид энэ хуудсанд цахим үйлчилгээгээ хүртээмжтэй болгох чиглэлээр авч буй ажлуудыг онцолж, хүртээмжтэй функцийг тайлбарлана.

Цахим хуудсыг хүртээмжтэй байлгах функц

Уншигчдад нийтлэлийн бүтцийг тодорхойлж, гарчгийн жагсаалт ашиглан дэлгэц хооронд шилжихэд илүү хялбар болгох үүднээс HTML гарчиг хэрэглэсэн. Шилжилтийн цэсүүдийг HTML жагсаалтаар тэмдэглэж, жагсаалтад орсон холбооснуудыг эхэлж харах, хялбархан алгасах боломжтой байх нөхцөл бүрдүүлэв.

Манай хуудаснууд бүрэн ажиллагаатай бөгөөд төрөл бүрийн төхөөрөмж, янз бүрийн нягтралтайгаар үзэх боломжтой.

Хөтөч, компьютер, гар, хулганаа өөрчилж, Рио Тинто болон бусад ЦАХИМ ХУУДСыг илүү хүртээмжтэй болгох тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл AbilityNet цахим хуудасны “My Computer My Way” хуудсанд зочилно уу.

Хүртээмжтэй байлгах үүрэг амлалт

Бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх ёстойг заасан 1995 оны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үл ялгаварлах хууль, Даян Дэлхийн Вебийн консорциумын (W3C) Вебийн хүртээмжтэй байдлын санаачилга (WAI), АНУ-ын холбооны цахим шинэчлэлийн тухай хуулийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байна.

Хүртээмжтэй, ашиглахад хялбар цахим хуудас нь хүн бүрд ээлтэй. Хүртээмжтэй байдал нь олон нийтэд тухтай хэрэглээг үзүүлдэг учраас бид цахим үйлчилгээгээ бүх нийтийг хамарсан болгохыг зорьж байна. Бид ЦАХИМ ХУУДАСНЫ хүртээмж, хэрэглээнд тогтмол үнэлгээ, туршилт хийж сайжруулах өөрчлөлтүүд хийсээр байх бөгөөд дүрэм журмын дагуу зорьж ажиллана.

Бид мэргэжилтний үнэлэлт дүгнэлт, “бодит” хэрэглэгчийн тестийн аргыг тогтмол хослуулан хүртээмжтэй, оновчтой болгохыг зорьж байна. Дан ганц автоматжуулсан тестийн хэрэгсэл ашигласнаар хүртэмжтэй байдлыг үр дүнтэй үнэлж дүгнэх боломжгүй гэж бид үздэг.