vlog

Oyu Tolgoi Underground

Гүний уурхай

Монгол Улсад орших Оюу толгойн зэсийн уурхай бол дэлхийн түвшний ил болон гүний уурхайн төсөл юм. Оюу толгойн нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Бид гүний уурхайн цогцолбор байгуулж, хүдрийг блокчлон олборлох аргаар олборлож газрын гадарга руу тээвэрлэнэ.

Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэх шийдвэрээр огтлох малталтыг 2022 оны нэгдүгээр сард эхлүүлсэн. Гүний уурхайн Хюго хойд бүсийн анхны болон хоёр дахь хүдэр буулгуурын тэсэлгээг зургаадугаар сард хийсэн бөгөөд тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр ажиллаж байна.

Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Оюу толгой нь салбарын хэмжээнд зардлын муруйн эхний хэсэгт багтаж үйлдвэрлэл явуулах ба1 Оюу толгойн ил болон гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэж, цаашдын таван жилд2 дунджаар 350,000 орчим тонн зэс олборлох тооцоотой байна. Оюу толгой 2021 онд 163,000 тонн зэс үйлдвэрлэсэн3.

2030 он гэхэд Оюу толгой дэлхийд дөрөвт орох зэсийн уурхай болох төлөвтэй байна.

Блокчлон олборлох гүний уурхай, зэс баяжуулах үйлдвэр, мөн арав орчим жил амжилттай ажиллаж байгаа ил уурхайгаас бүрдсэн цогц төсөл бол Оюу толгой юм.

Оюу толгой нь дэлхийн хэмжээнд хамгийн орчин үеийн, аюулгүй, тогтвортой, усны хэмнэлттэй уурхайнуудын нэг бөгөөд ажиллах хүчний 96 гаруй хувийг монголчууд эзэлдэг. 2010 оноос хойш Оюу толгой компани үндэсний худалдан авалтад 4.1 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд тухайн үеийн татвар, цалин хөлсийг оруулан тооцвол Монгол Улсад нийт 13.4 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

2020 оны шинэчилсэн тооцоололтой харьцуулахад төслийн нийт зардал 0.3 тэрбум ам.доллароор өсч 7.06 тэрбум ам.доллар байхаар тооцсонд КОВИД-19-ийн хязгаарлалтууд түлхүү нөлөөлсөн байна

 

1 Вүүд Маккензи зэсийн салбарын зардлын муруй (2021 оны дөрөвдүгээр улирал)

2 Оюу толгойн ил болон гүний уурхайгаас жилд үйлдвэрлэх 500,000 тонн (цэвэршүүлсэн металл гэж тодорхойлсон) зорилтын 17 хувь нь батлагдсан хүдрийн нөөцөөр, 83 хувь нь 2028-2036 он хүртэлх хүдрийн магадлалтай нөөцөөр тусгагдсан.

Дараагийн 5 жилд жилийн 350 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилтын 18 хувь нь батлагдсан хүдрийн нөөц, 82 хувь нь хүдрийн магадлалтай нөөцөөр тусгагдсан.

Эдгээр үйлдвэрлэлийн зорилтуудыг Хайгуулын үр дүн, ашигт малтмалын нөөц ба хүдрийн нөөцийг тайлагнах Австралийн дүрмийн 2012 оны хэвлэлийн (JORC код) шаардлагын дагуу эрх бүхий хүмүүс одоогийн уурхайн загвараас хуваарь гаргасан.

3 2022 оны нэгдүгээр сард танилцуулсан Рио Тинто группийн дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлан

Рио Тинтогийн хэвлэлийн мэдээ

06 арван нэгдүгээр сар 2024

vlogand China’s State Power Investment Corporation partner to trial battery swap truck technology

ULAANBAATAR, Mongolia--(BUSINESS WIRE)-- vlogwill partner with China’s State Power Investment Corporation (SPIC) to demonstrate battery swap electric haul truck technology at the Oyu Tolgoi copper mine in Mongolia. Battery swapping technology allows a battery electric vehicle to quickly exchange a discharged battery pack for a fully charged one, instead of recharging the vehicle at a st

03 долоодугаар сар 2024

РИО ТИНТО УЛААНБААТАР ХОТЫН ТӨВД 10.2 ГА ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЛАА

Рио Тинто Монгол компани 58 жилийн түүхтэй Хүүхдийн паркийн баруун жигүүр дэх олон нийтийн эзэмшлийн 10.2 га газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгууллаа. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн иргэдээс ирсэн 10 мянга гаруй саналыг тусгаснаараа онцлогтой.  Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч бо

04 арван хоёрдугаар сар 2023

МОНГОЛ УЛСАД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛД ЮНЕСКО, РИО ТИНТО ХАМТРАН АЖИЛЛАНА

Улаанбаатар хот, Монгол Улс – Уул уурхайн үндэстэн дамнасан Рио Тинто групп Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-той тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны түншлэлийн гэрээ байгууллаа.Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр талууд соёлын болон геологийн өвөөр дамжуулан Монголын тогтвортой аялал жуулчлалыг дэмжих анхны төслөө тани