vlog

Horses, Mongolia

Тогтвортой хөгжил

Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа эерэг өөрчлөлтийг бий болгож, өвлүүлэхийн төлөө хичээн ажилладаг

Бид нутгийн иргэдтэй хамтран ажиллахын сацуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд чухал үүрэгтэй эрдэс, металл, түүний дотор нүүрстөрөгч багатай эдийн засгийг цогцлооход шаардлагатай зэс зэрэг түүхий эдийн хайгуул хийх, олборлох, боловсруулах ажлыг хариуцлагатай хийхэд ямагт анхаардаг.

Нутгийн ард иргэдэд шинэ боломж нээж өгч байна

Оюу толгой уурхай Монгол Улс цаашлаад уурхай орчмын нутгийн иргэдэд өгөөжөө өгөх ёстой гэдэгтэй бид бүрэн санал нийлдэг. Бид нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орон нутгаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахыг эрмэлздэг.

“Оюу толгой” компани дотоодын ханган нийлүүлэлтийн найдвартай, тогтвортой сүлжээг бий хөгжүүлж, түүнийг дэмжихэд чиглэсэн дотоодын худалдан авалтын бодлого баримталдаг. Үүний нэг нь “Монголд үйлдвэрлэв” стратеги юм.

2010-2021 оны хоёрдугаар улиралд Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад нийт 744 сая ам.доллар зарцуулжээ. 2021 оны эхний хагаст Өмнөговь аймагт бүртгэлтэй 85 ханган нийлүүлэгч манайд бараа, үйлчилгээ нийлүүлээд байна. 

Түүнчлэн Олон улсын хөгжлийн агентлаг GIZ болон Өмнөговь аймагтай хамтран эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, бизнесийн удирдлага, ёс зүй, санхүүгийн үндэс,  үйлдвэрлэлийн бүтээмж зэрэг бизнесийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос хойш 450 гаруй жижиг, дунд бизнесийн 3,500 гаруй эрхлэгчийг 266 удаагийн сургалтад хамруулснаас 58% нь эмэгтэй байсан юм.

Манай уурхайд нийт ажиллах хүчний 96 хувийг монгол иргэд бүрдүүлж байна. Үүнээс уурхайн талбар дээрх нийт ажиллах хүчний 25 хувийг Өмнөговийн иргэд эзэлж байна. Бид орон нутгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Өмнөговийн ажил хайгч иргэдийн Мэдээлэл ур чадварын санг байгуулан орон нутгийн ажил хайгч иргэдэд хүний нөөцийн зөвлөгөө мэдээлэл сургалтыг өгч, гэрээт компаниудын нээлттэй зарласан ажлын байранд зуучлан ажиллаж байна. 

  • wave

Говийн оюу хөгжлийг дэмжих сан

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь 2015 оноос хойш 2021 оны 10 сарын байдлаар 65.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 273 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Эдгээр төсөл, хөтөлбөрөөр нутгийн иргэдэд тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн олон асуудал, тухайлбал эрүүл мэнд, тээвэр, боловсрол (сургууль, цэцэрлэгийн цогцолбор гэх мэт), хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, халаалт зэрэг асуудлыг шийдвэрлэсээр байна. Мөн түүнчлэн, орон нутгийн ханган нийлүүлэлт, ажил эрхлэлтийг дэмжихэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх үүрэгтэй ажлын хэсгүүд ажиллаж байна.

Хамтын ажиллагааны гэрээ

2015 оны дөрөвдүгээр сард “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, урт хугацааны хамтын ажиллагаа, түншлэлийнхээ үндэс суурийг тавьсан юм.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд “Оюу толгой” компани ус, байгаль орчин, бэлчээрийн менежмент, соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийн бизнесийн хөгжил, ханган нийлүүлэлт зэрэг тогтвортой хөгжлийн чиглэлээр орон нутгийн түншүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллах үндсийг тусгасан байдаг.

Энэхүү гэрээний үндсэн дээр “Оюу толгой” компани нутгийн ард иргэд үр дүнтэй хамтран ажиллаж, харилцан үүрэг хүлээхэд чиглэсэн засаглалын үр дүнтэй бүтэц бий болсон. Тус гэрээний дагуу “Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.долларыг Говийн оюу хөгжлийг дэмжих санд оруулж, Өмнөговь аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Энэхүү сангийн хөрөнгийг “Оюу толгой” компани, нутгийн удирдлага ард иргэдтэй хамтран захиран зарцуулдаг.

Уг Хамтын ажиллагааны гэрээ нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нэг үүрэг юм.

Соёлын өвийг хамгаалж байна

Нутгийн уугуул иргэд газар, ус, ургамал, амьтадтайгаа соёлын болоод бие, сэтгэлийн барилдлагатай байдаг гэдгийг бид бүрэн ухамсарлаж ойлгодог.

Бид уурхайн үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө тухайн газрыг илүү сайн ойлгох үүднээс соёлын болон хүрээлэн буй орчны нөлөөллийн судалгаа хийдэг. Чингэхдээ бид газар орноо сайн мэддэг, тэнд ажиллаж амьдарч буй нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. Бид соёлын үнэт өв бүхий газруудыг эвдэж сүйтгэхээс аль болох зайсхийдэг. Ингэхийн тулд соёлын өвийг хадгалж хамгаалах, түүнд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, соёлын өвийг хадгалж хамгаалах шинэ, илүү сайн арга замуудыг эрэлхийлэх зорилгоор их, дээд сургуулиуд, төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжлийн эрдэмтэн, археологичдыг энэхүү үйл ажиллагаандаа оролцуулдаг.

Бид газрын хөрсийг хөндөх шаардлага үүссэн үедээ тухайн газрын соёлын өвийг эрхэмлэн нандигнадаг хүмүүстэй урьдчилан уулзаж ярилцдаг. Бид тухайн эд өлгийн зүйлсийг шилжүүлэн байршуулах зэргээр үнэ цэнэ, дахин давтагдашгүй байдлыг нь хадгалж хамгаалах талаар нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, уул газрыг нөхөн сэргээхэд анхаарч ажилладаг. Бид нутгийн уугуул иргэд соёлын ач холбогдол бүхий нутаг орондоо очих, тухай газарт уламжлалт зан үйлээ хийх бүхий л нөхцөл бололцоогоор нь хангадаг.

Нутгийн уугуул иргэдийн соёлын өвийнхөө талаар санаа зовдог зүйлс цаг хугацааны явцад өөрчлөгдөж болох учраас бид төслийн бүхий л хугацаанд буюу уурхайн үйл ажиллагааны турш нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. Учир нь төслийн үйл ажиллагаанд өөрчлөлт гарахтай холбоотойгоор нутгийн иргэдийн соёлын өвийнхөө талаарх байр суурь өөрчлөгдөх магадлалтай байдаг. Бид Монгол Улс дахь соёлын өвийн менежментийн үүргээ биелүүлэх үүднээс Оюу толгойд соёлын өвийн менежментийн систем (СӨМС) бий болгоод байна. СӨМС нь соёлын биет ба биет бус өвийг хадгалж хамгаалах, удирдахтай холбоотой төрөл бүрийн үйл ажиллагааг тодорхойлсон байдаг.

Бид сонсож, суралцан, зохих өөрчлөлтийг хийж байна

Баруун Австралид оршдог Жуукан Жорж агуйн асуудлаас улбаалан итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө хийх ажил бийг ухамсарладаг. Уг агуй сүйтгэгдсэн үйл явдал нь байж боломгүй, дахин давтагдахгүй ёсгүй юм. Тиймээс бид бусдын санаа бодлыг сонсох, тэднээс суралцаж, шаардлагатай өөрчлөлтийг хийж байгаа болно.

Үлэг гүрвэлүүдтэй хамт алхахуй

90 гаруй сая жилийн өмнө гол урсаж байсан Монголын Шар цав өдгөө говь нутаг болжээ. Энэ уснаас олон үлэг гүрвэл ундаалж, идээшилж, ан гөрөө хийдэг байв.

 
Water resources in the southern Gobi desert

1995 онд Шар цав орчимд судалгаа хийж байсан Монголын Шинжлэх ухааны академи (ШУА) болон Японы Хаяашибарагийн Байгалийн ухааны музейн палеонтологичид хамтран нэгэн гайхалтай нээлт хийсэн юм. Гайхалтай гэмээр тохиолдлоор Шар цав хавийн чулуулагт үлэг гүрвэлийн 18,000 орчим мөр хадгалагдаж үлдсэн байв.  

Үлэг гүрвэлийн ул мөртэй тус газар нь Монголын төдийгүй дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд туйлын ач холбогдолтойд тооцогдож байна. Иймд бид тус түүхэн дурсгалт газрыг хадгалж хамгаалахаар ШУА-ийн Палеонтологийн төвтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байна.  

Мөн Оюу толгойн Соёлын өвийн менежментийн хөтөлбөрийн хүрээнд бид түүхэн дурсгалт ховор олдворыг хадгалан хамгаалах, дэлхий нийтэд таниулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлд нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. 

Уг хөтөлбөрийн эхний үе шатанд “Оюу толгой” компаниас 413 сая төгрөг буюу 145,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тус газрын соёлын өвийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, нийт ул мөрийн 80 гаруй хувь олдсон газрын ойр орчмыг хашаалж хамгаалах ажлууд хийгээд байна. Шар цав нь Говь нутгийн хязгаарт оршдог тул өмнө нь ундны усны эх үүсвэргүй байв. Иймд уг хөтөлбөрийн санхүүжилтээр гүний худаг гаргаж тэнд ажиллаж буй харуул хамгаалалтын ажилтан, эрдэмтэн судлаачид, зочдыг усаар хангаж байна. 

“Оюу толгой” компаниас санхүүжүүлдэг Говийн Оюу хөгжлийг дэмжих сан (ХДС) соёлын өвийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд явган хүний зам, ажиглалтын тавцан, бэсрэг музейг байгуулсны зэрэгцээ эдгээр ул мөрийг үргэлжлүүлэн судлах, олж илрүүлэх ажилд дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. ШУА-ийн Палеонтологийн төв 2015 оноос эхлэн говийн бүсийн аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж,  энд дотоод, гадаадын жуулчид хүрэлцэн ирж балар эртний үеийн үлэг гүрвэлүүдийн ул мөрийг харах боломжтой болжээ. 

Байгаль орчноо хамгаалж байна

Говь нь байгаль орчны нэн чухал ач холбогдолтой нутаг билээ. Оюу толгой уурхай, уурхай орчмын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөлөл, түүний дотор тус бүс нутгийн усны нөөцийг хамгаалах асуудалд нутгийн иргэд санаа зовнидогт бид анхааран ажилладаг.

Усыг зүй зохистой ашиглахад онцгойлон анхаарч, орон нутгийн ундны усан хангамжид огт нөлөөлөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Оюу толгой компани усыг ариг гамтай ашиглах замаар байгаль орчны экосистем, нутгийн малчдын ахуй амьдралыг  хамгаалахад чиглэсэн бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. 

Оюу толгойн судалгааны баг Гүний хоолойн газрын доорх усны ордын эх үүсвэр буюу газрын гадаргаас 150 орчим метрийн гүнд орших эрдэсжилт ихтэй 6.8 тэрбум шоо метр  ус байгааг тогтоосон. Энэ нь ундны ус биш юм. Уурхайн үйл ажиллагаанд усыг дахин боловсруулж эргүүлэн ашиглах, ус хадгалах дэвшилтэт технологи хэрэглэж усыг үр ашигтай ашиглах чиглэлд ихээхэн ахиц дэвшил гарган ажиллаж байна. Үүний үр дүнд Оюу толгойн уурхай салбарын дундаж үзүүлэлтээс ойролцоогоор хоёр дахин бага ус ашиглаж байна. 

Уурхайн үйл ажиллагааг 2019-2023 онд өргөжүүлж, түүний дотор гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж, ашиглалтыг эхлүүлснээр Оюу толгойн Баяжуулах үйлдвэрт нэг тонн хүдэр боловсруулахад ашиглах усны дундаж хэмжээг 550 литрээс доош байлгахад зорьж байна.

Малчидтай хамтран Говь нутгийн усны нөөцийг хамгаалан ажиллаж байна

Оюу толгойн уурхайн ус ашиглалт Ханбогдын малчдад чухал ач холбогдолтой.

 
Herders rely on shallow groundwater springs and wells for their animals

Жилд дунджаар 97 мм л хур тунадас ордог Өмнийн Говийн хэт хуурай нутгийн хувьд ус бол чандмань эрдэнэ билээ. Нутгийн малчид газрын гадаргад ойр буюу гүехэн горхи булаг, гар худгийн усны эх үүсвэрт тулгуурлан малаа усалдаг. Компьютер, гар утаснаас эхлээд нарны зай хураагуур, цахилгаан машин хүртэл бүхий л зүйлд ашиглагддаг зэсийг үйлдвэрлэхэд ус хэрэгтэй билээ. 

Манай Оюу толгойн хамт олон усаа ариг гамтай ашиглахад ихээхэн анхаардаг. Орон нутгийн усан хангамжид нөлөөлөхөөс зайлсхийж, усны тогтвортой эх үүсвэртэй болохын тулд бид гүний усны эх үүсвэр хайж олохоор тухайн бүс нутагт хайгуул хийсэн юм. Энэ ажлын үр дүнд Гүний хоолойд газрын гадаргаас 150 метр орчим гүнд 6.8 тэрбум шоо метр унданд ашиглах боломжгүй, эрдэсжилт ихтэй уст давхарга байгааг илрүүлсэн юм. 

Бид гүний усны цооног, гар худаг болон орон нутгийн усан хангамжийн бусад эх үүсвэрийг хамгаалах талаар малчид, орон нутгийн иргэд, засаг захиргаатай хамтарч ажилладаг. Үүний нэг хэлбэр нь нутгийн иргэдийн оролцоог хангасан усны мониторингийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид малчдын ашиглаж буй гар худгийн усны түвшин, чанарыг хэмжиж хяналт тавьдгийн сацуу малчид мөн тэмдэглэл хөтөлж, манай хэмжилтийн дүнтэй тулган харьцуулалт хийдэг. Хэмжилтийн дүнгээс харахад уурхайн үйл ажиллагааны улмаас малчдын худагт сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй байна.

Үүний сацуу хаягдал усаа дахин ашиглах, ус нөөцлөх технологид хөрөнгө оруулалт хийснээр Оюу толгой энэ төрлийн дэлхийн бусад уурхайтай харьцуулахад усны хамгийн өндөр хэмнэлттэй  уурхай болоод байна. Оюу толгойд ашиглаж буй нийт усны 80 хувийг дахин ашиглаж байгаа бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 520 литр ус ашиглаж байгаа нь салбарын дунджаас хоёр дахин бага байгаа юм.  

  • wave
  • wave

Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч

Оюу толгой компани зэсийн салбарын хараат бус магадлан итгэмжлэлийн хөтөлбөрийн “Коппер Марк” батламжийг хүртсэн анхны үйлдвэрлэгч болж хариуцлагатай үйлдвэрлэл явуулдаг болохоо баталгаажуулсан юм. Ингэхдээ Оюу толгойд үйлдвэрлэсэн зэсийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурласан 32 шалгуур үзүүлэлтээр байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлын хүрээнд үнэлж дүгнэсэн юм. Үүнд эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, хорт хий ялгаралт, хүний эрх, орон нутгийн хөгжил гэсэн шалгуур багтдаг.