vlog

Copper in electric cars

Манай зэс яагаад  ялгардаг вэ?

Дэлхийн анхны хариуцлагатай үйлдвэрлэсэн зэсээр өргөмжлөгдсөн. 


Зэсийг бид маш олон шалтгаанаар янзтай материал гэж боддог: хатуу атлаа уян зөөлөн, 100% дахин боловсруулах боломжтой, зэвд идэгддэггүй, мөн бактерийн эсрэг шинж чанар нь биднийг аюулгүй, эрүүл байхад тустай.

2020 онд АНУ-ын Юта дах манай Кеннекоттын зэсийн уурхай, Монгол Улс дахь Оюу толгой уурхай хоёул зэсийн салбарын хараат бус үнэлгээний “Коппер Марк” буюу “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч” батламжийг хүртсэн дэлхийн анхны зэс үйлдвэрлэгчид болсон, зэсийн хариуцлагатай үйлдвэрлэл явуулдаг болохоо баталгаажуулсан.

“Коппер Марк”-аар баталгаажсан анхны зэс үйлдвэрлэгчид: Кеннекотт, Оюу толгой уурхай

Ач холбогдол:

Хариуцлагатайгаар үйлдвэрлэсэн зэс болохыг хараат бус магадлан итгэмжлэлээр баталгаажуулсан

Кеннекотт болон Оюу толгой уурхайд үйлдвэрлэсэн зэсийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурласан байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлийн 32 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн. Үүнд, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, хүлэмжийн хийн ялгарал, хүний эрх, орон нутгийн хөгжлийн үзүүлэлтүүд багтдаг.

Ингэснээр хэрэглэгчдийнхээ тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжиж байгаа билээ

“Коппер Марк” батламж нь бидний үйлдвэрлэдэг зэс байгаль орчин, нийгмийн дээд стандартад нийцсэн, түүнчлэн ил тод, хариуцлагатай ханган нийлүүлэлтийн сүлжээтэй болохыг хэрэглэгчдэд маань баталгаажуулж байгаа юм.

Бидний үйлдвэрлэсэн зэсэд дурлах бас нэг шалтгаан бий.

Бидний үйлдвэрлэдэг бусад бүх материалын нэгэн адилаар манай зэс ирээдүйд онцгой ач холбогдолтой. Зэс бол манай гараг дээрх хамгийн шилдэг, үнэт бус цахилгаан, дулаан дамжуулагч юм. Энэ нь аливаа зүйлийн үр ашигтай ажиллагааг дэмждэг учраас нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихэд чухал үүрэгтэй. Жишээлбэл, нэг ширхэг 1 МВт хүчин чадалтай салхин тээрэм бүтээхэд 3 тонн зэс ордог. Харин цахилгаан автомашин бүтээхэд уламжлалт автомашинаас 3-4 дахин их зэс ордог.

Мөн бидний үйлдвэрлэдэг бүх түүхий эдийн адилаар зэс нь ирээдүйд онцгой ач холбогдолтой юм

Зэс бол манай гараг дээрх үнэт бус, цахилгаан, дулааны хамгийн сайн дамжуулагч юм. Зэс нь аливаа зүйлийг илүү үр ашигтай ажиллахад тусалдаг учраас нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Жишээлбэл, 1МВт-н салхин тээрэм ганцыг бүтээхэд 3 тонн зэс ашигладаг. Түүнчлэн, цахилгаан автомашинд уламжлалт автомашинаас 3-4 дахин их зэс ордог.

Тийм ч учраас манай зэс бусдаас ялгардаг билээ.

  • wave
  • wave

Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч

Оюу толгой компани зэсийн салбарын хараат бус магадлан итгэмжлэлийн хөтөлбөрийн “Коппер Марк” батламжийг хүртсэн анхны үйлдвэрлэгч болж хариуцлагатай үйлдвэрлэл явуулдаг болохоо баталгаажуулсан юм. Ингэхдээ Оюу толгойд үйлдвэрлэсэн зэсийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад тулгуурласан 32 шалгуур үзүүлэлтээр байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлын хүрээнд үнэлж дүгнэсэн юм. Үүнд эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, хорт хий ялгаралт, хүний эрх, орон нутгийн хөгжил гэсэн шалгуур багтдаг.

Та үүнийг мэддэг үү?

Кеннекотт уурхайн зэс

  • Хаягдал түүхий эд дахин боловсруулж хог хаягдлыг бууруулдаг. Зөвхөн 2018 онд л гэхэд бид 1,270 гаруй тонн хаягдал зэсийг дахин боловсруулсан нь 6,400 өрхийг цахилгаан утсаар хангахад хүрэлцэх юм.
  • Сэргээгдэх эрчим хүч ашигладаг. Кеннекотт уурхай нүүрсний цахилгаан станцаа 2019 онд хааснаар, жилийн нүүрстөрөгчийн ялгарлаа 65% бууруулав. Тус уурхайг агаарын чанарын асуудлыг шийдвэрлэх хамтын зүтгэлийг үнэлж, 2019 онд “Юта мужийн Цэвэр агаарын түншлэл” байгууллагаас “Цэвэр агаарын төлөөх бизнесийн түнш”-ээр өргөмжлөв.

6,400

2018 онд дахинболовсруулсан зэсээр 6,400 өрхийг цахилгаан утсаар хангах боломжтой.

Холбоотой мэдээлэл

Windfarm

Зэс

Эрт дээр үеэс хүн төрөлхтөн зэсийг олон төрлийн зориулалтаар ашиглаж ирсэн
Concentrator, Oyu Tolgoi

Оюу толгой

Зэс алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр орох Оюу толгойд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тогтвортой хэрэгжиж буй уул уурхайн төслийг хэрэгжүүлж байна.