vlog

Windfarm

Нүүрстөрөгч багатай ирээдүйг цогцлооход хүн төрөлхтөнд хэрэгтэй долоон зүйл

Салхи, нар, уснаас гадна нөхөн сэргээгдэх эрчим хүч ашиглалтад өөр юу шаардлагатай вэ?


СҮҮЛИЙН ШИНЭЧЛЭЛ: 2023 оны 2 сарын 24

 

Хүн төрөлхтний хэрэглэдэг маш олон зүйлд бидний үйлдвэрлэдэг металл, эрдэс бодис ямар нэг хэмжээгээр ашиглагдаж байна. Зарим зүйлд бүр маш их хэмжээгээр ч хэрэглэж байна.

Салхи, нарны эрчим хүчний цэвэр технологи болон зай хураагуурыг авч үзвэл бүгд ихээхэн хэмжээний эрдэс бодис, металл шаарддаг. Чухамдаа сэргээгдэх эрчим хүчний технологийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд литий, бал чулуу, кобальт зэрэг ашигт малтмалын үйлдвэрлэл 2050 он гэхэд 500% өсөх шаардлагатай гэж 2020 онд Дэлхийн банкнаас таамаглажээ. Салхи, нар, газрын гүний дулааны эрчим хүч ашиглалт, мөн эрчим хүчний нөөц хадгалалтад нэмэлт гурван тэрбум тонн ашигт малтмал, металл шаардлагатай.

Нүүрстөрөгчийн ялгарал багатай дэлхий ертөнцийг бий болгоход дараах долоон төрлийн эрдэс бодис хэрэгцээтэй юм.

Copper tubes
Цахилгаанмашинаас авхуулаад салхин турбин зэрэг олон зүйлд хэрэглэгддэг зэс нь цахилгаанхамгийн шилдэг дамжуулдаг үнэт бус металл дамжуулагч юм 

САЛХИН ТУРБИНД ЮУ АГУУЛАГДДАГ ВЭ?

Лондоны алсыг харагч шиг өндөр, 3 мегаваттын чадалтай салхин турбин барихад 4.7 тонн зэс, 3 тонн хөнгөн цагаан, 355 тонн ган, 2 тонн газрын ховор металл, 1 200 тонн бетон ордог.

1. Зэс

Зэс бол манай гараг дээрх дулаан, цахилгааныг хамгийн сайн дамжуулагч үнэт бус металл. Таны гэрийн цахилгаан дамжуулах шугамаас эхлээд салхин турбин зэрэг нөхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд хүртэл олон зүйлд зэсийг ашигладаг. Мөн аливаа ажиллагааг үр дүнтэй болгож сайжруулдаг учраас тогтвортой ирээдүйд зэс чухал үүрэг гүйцэтгэх юм. Зэсийг ухаалаг технологид өргөн ашигладаг бөгөөд цахилгаан машинд уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүртэй машинаас 4-6 дахин их зэс ашигладаг байна. 

2. Литий

Нүүрстөрөгч багатай ирээдүйг бий болгоход цахилгаан машинаас эхлээд цахилгаан дамжуулах сүлжээ зэрэгт илүү их багтаамжтай зай хураагуур бидэнд шаардлагатай болно. Тиймээс зай хураагуурын технологийн үндсэн бүрэлдэхүүн болох литий зэрэг ашигт малтмал асар их хэмжээгээр хэрэг болно гэсэн үг юм. Цэвэр эрчим хүчний технологийг хангахын тулд литийн эрэлт хэрэгцээ 2050 он гэхэд  965% хувиар нэмэгдэнэ хэмээн Дэлхийн банкнаас тооцоолжээ.  

3. Хөнгөн цагаан

Хөнгөн, бат бөх хөнгөн цагаан бол эрчим хүчний хэмнэлттэй тээвэрлэлтийн төгс шийдэл юм. Хөнгөн цагаан түлхүү ашигласан машиныг үндсэн загвартай нь харьцуулбал нийт ашиглалтынхаа хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн хийн хаягдал 17 хувиар бага ялгаруулдаг байна. Түүнчлэн хөнгөн цагаан нь эрчим хүчний хамгийн хэмнэлттэй төдийгүй экологид ээлтэй барилгын материалуудын нэг юм. Хөнгөн цагаан зэврэлтэд тэсвэртэй, эдэлгээ удаантайгаас гадна барилгын хөнгөн цагаан материалууд ерөнхийдөө 50-85 хувь хүртэл дахин боловсруулсан металл агуулдаг. Хөнгөн цагааны гэрэл ойлгох, тусгаарлах чанар нь мөн эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлдэг байна.

4. Бор

Борын  талаар та сонсож байсан уу? Тэгвэл та яг одоо харж байна. Ухаалаг утас, компьютерын дэлгэцээс эхлээд манай дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амыг тэжээн тэтгэхэд туслах хөдөө аж ахуйн бордоо үйлдвэрлэх хүртэл олон зүйлд энэхүү эрдсийг ашигладаг. Мөн барилгын дулаалгын материалын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өвлийн цагт таны гэрийг дулаахан, зун сэрүүн байлгаж, эрчим хүчний хэрэглээг бууруулахад тусалдаг.  

5. Титан

Титаныг хайлуулж боловсруулан металл хэлбэрт оруулсны дараа улам бат бөх, уян хатан, зэврэлтэд тэсвэртэй болдог. Титанаар суудал, хавхалга чиглүүлэгч, синхрон хөдөлгүүр зэрэг төрөл бүрийн механик төхөөрөмж, нарийн эд анги хийдэг байна. Хөнгөн чанартай учраас титан нь түлшний зарцуулалтыг бууруулж, хүрээлэн буй орчинд нөлөө багатайгаар илүү хол аялах боломжийг нисэх онгоц, автомашинд олгодог. Манай титаны давхар ислийн салбар нь эрчим хүчний хэрэглээ, хаягдлыг бууруулахын тулд металл цутгах шаардлагыг халж, агаар сансрын салбарт ашигладаг 3D хэвлэлд зориулсан, өртөг багатай металл нунтаг бүтээхээр ажиллаж байна.  

6. Скандий

Скандий бол  дэлхий дээрх хамгийн үр дүнтэй бичил хайлшны элемент юм. Скандий нь хөнгөн цагааныг бэхжүүлж, жинг нь багасгаж, уян хатан чанарыг нь сайжруулж, халалт, зэврэлтэд тэсвэртэй болгодог. Түлшний хэмнэлт, маневрлах чадвар, нислэгийн алслал хүрээг дээшлүүлэх үүднээс хөнгөн цагаан-скандийн хайлшийг нисэх онгоцонд ашиглаад хэдэн аравны нүүрийг үзжээ. Мөн хатуу исэл бүхий түлшний элемент, автомашин, 3D хэвлэл болон бейсболын цохиур, лакроссын хэрэгсэл, унадаг дугуйн их бие зэрэг спорт төхөөрөмжид ч хэрэглэдэг.   Хамгийн чухал нь хог болгон хаядаг байсан материалыг дахин боловсруулж скандий үйлдвэрлэх арга олсон билээ. 

7. Теллур

Теллур бол дэлхий дээрх хамгийн ховор элементүүдийн нэг.  Олон улсын хэмжээнд 2021 онд 21 сая тонн зэс үйлдвэрлэсэн бол ердөө 580 тонн теллур үйлдвэрлэжээ. Гэсэн хэдий ч цахиур суурьтай уламжлалт нарны хавтантай харьцуулахад илүү өндөр бүтээмжтэй, түргэн үйлдвэрлэх боломжтой, хямд хувилбар болох теллурид кадмид суурилсан (CdTe) нимгэн хальст нарны хавтан үйлдвэрлэл зэрэг олон шинэ технологид теллурыг ашигладаг учраас бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай юм. Мөн түүнчлэн теллур нь ган, зэс, хар тугалганы хайлш болон резиний халуун тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлдэг байна. Теллурийг ихэвчлэн жижиг, сийрэг чулуулаг ордоос олборлодог учир өргөн хүрээтэй олборлолт явуулахад хүндрэлтэй байдаг хэдий ч бид тус эрдсийг зэсийн хаягдлаас гаргаж авах аргыг нээн олсон билээ.

Windfarm

Бид нүүрстөрөгчийн ялгарлаа багасгаж байна

Хүн төрөлхтний хөгжил дэвшилд шаардлагатай эрдэс баялаг, металлын олборлолт, боловсруулалтад маш их хэмжээний эрчим хүч шаардагддаг. 

Манай компанийн нүүрстөрөгчийн ул мөр их бөгөөд  ялгаруулалтын 1 ба 2-р хүрээнд хамаардгийг бид мөн хүлээн зөвшөөрч буй. Тиймээс бид энэхүү асуудлыг яаралтай шийдэх ёстойгоо ч бид мөн ухамсарлаж буй билээ.  

Бид сэргээгдэх эрчим хүч рүү өргөн цар хүрээгээр, хурдацтай шилжиж, түүгээрээ боломжтой зүйлсийг цахилгаанаар хангаж, нэмүү өртгийн нийт сүлжээгээ бүхэлд нь ажиллуулан, шинэ технологийн хөгжүүлэлтийг хурдасгах ёстой. Нийт ажилтнууд маань эрчим хүчний шийдлийг өөрөөр харахад нөлөөлөх дотоод уралдааныг мөн бид эхлүүлж байгаа юм.

Нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй хөнгөн цагаан хайлуулахаас эхлээд ширэм, гангийн үйлдвэрлэлд нүүрстөрөгч ялгаруулалтыг бууруулах шинэ технологид бид хөрөнгө оруулна.

Холбоотой мэдээлэл

Herder, Mongolia

Ямаанаас хүрэм хүртэл 

Тогтвортой байдлыг ноолуураар төсөөлөхүй 
Machinery, Oyu Tolgoi

Инновацын арван жил, амьдралд ховорхон тохиох боломж

Оюу Толгойн үйл ажиллагааны эхний 10 жилийг тодорхойлоход тусалсан олон онцгой мөчүүд
Copper in electric cars

Манай зэс яагаад  ялгардаг вэ?

Дэлхийн анхны хариуцлагатай үйлдвэрлэсэн зэсээр өргөмжлөгдсөн.